Завханы зургаан суманд эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг 73.2
мянган хүн амтай, үүний 50.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна.
Аймгийн Статистикийн хэлтсийн
судалгаа, графикаас үзэхэд 2010 онд Завхан аймгийн нийт хүн амд эмэгтэйчүүдийн
эзлэх хувь өндөр байсан бол 2020 онд хүйсийн харьцаа тэнцвэржжээ. Улиастай,
Тосонцэнгэл, Шилүүстэй, Завханмандал, Цэцэн-уул, Асгат суманд эмэгтэй хүн амын
эзлэх хувийн жин өндөр байгаа бол бусад суманд эрэгтэй хүн амын эзлэх хувийн
жин өндөр байна. Завхан аймгийн хүн амын тоо өсөх хандлагатай байна. Ээнэ нь
шилжих хөдөлгөөн, нас баралт, хүн амын мэдээллийн сангийн давхардалтыг
арилгасан зэрэг нь нөлөөлжээ. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн
буурах хандлагатай байгаа нь хүн амын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна гэж
аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Аймгийн
хэмжээнд өрх толгойлсон эхчүүдийн тоо их байна
Гуравдугаар сарын байдлаар тус аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй 915 хүний 429 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 46.9 хувийг эзэлж байна. Ажилгүй эмэгтэйчүүдийг боловсролын байдлаар нь үзэхэд тэдний 51 хувь нь тусгай дунд боловсролтой байгаа бол, 40.2 хувь нь дээд боловсролтой эмэгтэйчүүд байна.
Харин аймгийн хэмжээнд 4274 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 75 хувь нь өрх толгойлсон эхчүүд байна. Аймгийн хэмжээнд нийт байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 452 хүний 51.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 41.9 хувь нь 65 түүнээс дээш настай эмэгтэйчүүд, 18-64 насны эмэгтэйчүүд 38 хувийг нь эзэлж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй 1528 хүний 40.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэтгэвэр, тэтгэмж тогтоогоогүй 55 ба түүнээс дээш настай 112 иргэний 63.3 хувь нь эмэгтэйчүүд байна.