Он гарсаар мал хулгайлах гэмт хэрэг тав бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-01-31 17:25:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт он гарсаар мал хулгайлах гэмт хэрэг тав бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд мал хулгайлах гэмт хэрэг нийт 55 бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг 90 орчим хувьтай илрүүлэн шалгажээ. Түүнчлэн гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох үйл ажиллагааг явуулжээ. Энэ сарын байдлаар Алдархаан сумын Богдын гол багийн нутгаас бусдын 50 тооны бог малыг хулгайлсан этгээдийг илрүүлэн шалгаж байна. Иймд иргэдийг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж мал сүргээ байнгын хариулгатай байлгах. Сэжиг бүхий этгээдүүдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг хүсэж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Ташрамд сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс үзэхэд тус аймагт мал хулгайлах гэмт хэрэг буураагүй байна. 

相关新闻