Аймгийн хэмжээнд 2881 хүн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-26 17:38:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 270 хүн эдгэрчээ.

Дээрх хугацаанд тус аймгийн хэмжээнд нийт 283 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээрийн 89 нь аймгийн төв Сүхбаатар суманд байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн зургаан эмнэлгийн ковидын 13 тасагт 264 хүн эмчилгээ хяналтад байна. Дээрх хугацаанд 18 хүн эмнэлэгт нэмж хэвтсэн бол гэрийн эмчилгээнд 23 сум, тосгонд 2881 хүн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа аж.

Гэрийн эмчилгээнд шинээр 348 хүн нэмэгджээ. Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 20, 0-17 насны 47 хүүхэд, хүнд 5, хүндэвтэр 51, хөнгөн 208 тохиолдол эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ.

相关新闻