Сэлэнгэ аймгаас Улсын аварга цолтон 10 төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-26 16:59:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгаас Монгол Улсын Аварга малчин, Аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч нар тодорлоо.

Сэлэнгэ аймгаас төрсөн улсын аваргуудыг тодруулбал:

-Улсын аварга малчинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн малчин Жамаагийн Пүрэв, Жавхлант сумын Бумбат багийн малчин Содномын Зандан,

-Улсын аварга тариаланч хамт олноор Баруунбүрэн сумын “Ивэн түрүү” ХХК, Цагааннуур сумын “Шүрэн тариа” ХХК, Орхонтуул сумын “Агрошим” ХХК,

-Улсын аварга тариаланчаар Хушаат сумын “Өгөөж Мандал уул” ХХК-ийн механикжуулагч Галбадрахын Энхбаяр, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Дашчирэвийн Болортуяа;

Улсын аварга фермерээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Гонир” багийн фермер Маамын Адъяасүрэн, Орхон сумын “Бэлэн далай” багийн фермер Баасанжавын Буянбат, Хушаат сумын “Даагат” багийн фермер Дамдинсүрэнгийн Алтансүх нар шалгарчээ.

相关新闻