Галуут суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-15 22:05:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг “Ёлын гол” гэдэг газар нэгдүгээр сарын 14-ний өдрийн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Тухайн мэдээлэл мөн өдрийн 21:43 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тухайн газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс хойд зүгт 56 км-т, Ө-46°11’24.0” У-100°21’00.0”E байдаг аж.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад, Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.

相关新闻