Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 22 эерэг тохиолдол батлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ЭМГ-ын Тандалтын албаны мэдээгээр сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд нийт
22 эерэг тохиолдол батлагдсан байна.
Энэхүү 22 тохиолдлын 8 нь аймгийн төв Сүхбаатар
суманд, бусад тохиолдол Баянгол, Мандал, Хэрх, Түнхэл, Сайхан,
Номгон, Хүдэр суманд илэрчээ.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 9 тохиолдол эдгэрч, гэрийн
тусгаарлалтад шилжжээ. Энэ хугацаанд
гэрээр өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 14 хүн эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд
дэлгэсэн ковидын 4 тасагт 38 батлагдсан
тохиолдол эмчилгээ хяналтад байна. Харин гэрийн эмчилгээнд 14 суманд 159 тохиолдол өрх, сум, тосгоны
ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Гэрийн эмчилгээнд шинээр 13 тохиолдол нэмэгдсэн байна. Нийт батлагдсан
тохиолдлоос жирэмсэн 4, 17 хүртэлх насны хүүхэд
нэг, маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 13 тохиолдол
эмчлүүлж байгаа ажээ.