"Илгээлт-2100" хөтөлбөрт Төв аймгаас 25 сурагч шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-07 22:18:22

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа.

Төв аймгийн хэмжээнд 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад 2061 сурагч 10 төрлийн хичээлээр шалгалт өгч, 2 сурагч 800 оноо авсан. “Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах нийт 428 сурагчийн нэрсийг зарласан бөгөөд үүнд Төв аймгийн 25 сурагч тэнцсэн байна.



Энэхүү хөтөлбөрт 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон амжилтаараа сум, хороондоо тэргүүлэн, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан байдал зэргийг харгалзан шалгаруулжээ. 

相关新闻