Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн бүсчилсэн сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
суманд төвийн бүсийн аймгуудын Төрийн
албаны зөвлөлийн Салбар зөвлөл болон төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн
зөвлөлийн төлөөлөл оролцсон бүсчилсэн сургалт болж байна.
Эл сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгаас хамрагдаж байна. Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн хүрээнд болж буй уг сургалтыг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа аж.
“Монгол
Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд
төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлж, хүний нөөцийн мэргэжилтнийг
чадавхжуулахад гол зорилгоо чиглүүлжээ. Энэхүү төвийн бүсийн сургалтыг нээж
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн
онлайнаар холбогдсон юм. Тэрээр:-“Төрийн
үйлчилгээг иргэдэд хүргэхдээ өндөр ёс зүйтэй, харилцаа, зөв чиг хандлагыг
баримтлан ажиллаж, иргэдийнхээ итгэл, хүндэтгэлийг хүлээн ажиллахыг онцолсон. Мөн өнөөдөр төрийн албанд ажиллаж
буй хүн бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ажил үүргээ өндөр ёс зүйтэй
гүйцэтгэдэг байхыг иргэн бүр хүсдэг. Иймээс төрийн
албанд ажиллаж буй хүн бүгд энэхүү шаардлагад нийцэж ажиллах зайлшгүй хэрэгтэй
арга барил, сэтгэлгээний өөрчлөлтөд бэлтгэхэд дэмжлэг болох сургалтдаа идэвхтэй
оролцож,
манлайлагч болохыг хүссэн”. Сургалт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд хоёр өдөр
зохион байгуулж байна.