Цар тахлын үед хамгийн эрэлт хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр сумдыг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-21 16:46:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ЭМТ-д хүн амынх нь тоотой уялдуулан хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, суурин компьютер хүлээлгэн өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Энэхүү ажлын хүрээнд аймгийн хэмжээнд нийт 42 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 69 ширхэг суурин компьютерийг өгөх бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Ундрам гардуулан өгч байна.

"Ковид-19"н цар тахлын үед хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа дээрх тоног төхөөрөмжийг энэ удаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, “Ачит анирлуулагч” өрхийн эмнэлэгХэрх, Түнхэл, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Рашаант тосгоны ЭМТ-д хүлээлгэн өгөөд байна. Эрүүл мэндийн цахим шилжилтэд төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг хамруулж, чанартай тусламж үйлчилгээ, шуурхай, хялбар байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас үүнийг зохион байгуулж байгаа аж.

Баруунбүрэн сумын эмнэлгийн хамт олон цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бэлэн байдал, нөөц бүрдүүлэлт, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхийг зорин ажиллаж байна. Сумын эмнэлгийн хамт олон 3200 гаруй иргэнд хүрч ажиллах, иргэдийнхээ мэдээллийг цахимжуулахад компьютер нэн шаардлагатай байсныг онцоллоо. Харин Сэлэнгэ аймгийн Орхон сум 2310 хүн амтай бөгөөд үүнээс 1196 эрэгтэй, 1114 эмэгтэй, 700 өрх бүртгэлтэй гэнэ. Эрүүл мэндийн төв нь 17 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажилд идэвх санаачилгатай ажиллаж байгаа гэлээ.  

相关新闻