Өнөөдрийн байдлаар 35 жирэмсэн эх, 90 хүүхэд эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв
аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 79 тохиолдол
бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 11089 боллоо. Үүнээс Зуунмод суманд 33, Жаргалантад
10, Эрдэнэсантад 8, Борнуурт 7, Цээлд 6, Сүмбэрт 5, Баянчандманьд 4, Угтаалцайдамд
2, Баяндэлгэрт 2, Баянхангайд 1, Дэлгэрхаанд 1 тохиолдол батлагджээ. Тус батлагдсан тохиолдлуудын 63 нь насанд хүрэгч, 16 нь
хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн
хэмжээнд нийт 1720 иргэн эмчлүүлж байгаагаас 540 насанд хүрэгч, 35 жирэмсэн эх, 90 хүүхэд байна.
Тусгаарлалтын байранд одоогоор
өвчтөн байхгүй бөгөөд шинээр
38 иргэнийг хяналтад авч, 100 иргэн хяналтаас гарч 1722 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна