Төрийн дээд одон, медаль болон аймгийн шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-07 20:42:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 27–ны өдрийн 50 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Засаг дарга Ш.Оргил нар өнөөдөр гардуулан өглөө. Тухайлбал:

өдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Алтанбулаг сумын ахмад настан Д,Базаргарьд, Сүхбаатар сумын ахмад настан Г.Борхүү, Я.Гүрсүрэн, Зүүнбүрэн сумын иргэн Ц.Лхамаахүү, Хушаат сумын иргэн Д.Цээлэй, Хүдэр сумын иргэн Г.Ширэндэв, -Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор: Аймгийн ИТХТ-ийн ажлын албаны Хууль эрх зүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтан Б.Батнасан.

лтан гадас одонгоор: Жавхлант сумын иргэн С.Алтантуяа, Зүүнбүрэн сумын иргэн Ш.Баяраа, Алтанбулаг сумын иргэн Ц.Бямбасүрэн, Ш.Дуламсүрэн, Я.Ягаан, тус сумын ЭМТ-ийн сувилагч Ж.Энхцэцэг, Сайхан сумын иргэн Ц.Лхагва, Р.Цэрэнжав, Зүүнбүрэн сумын иргэн Н.Норслоо, Сүхбаатар сумын иргэн Д.Нямдагва, Д.Түмэнжаргал, Ц.Ширчин, Хушаат сумын иргэн Б.Удвал нарыг.  

өдөлмөрийн хүндэт медалиар: Жавхлант сумын иргэн Ц.Баттөмөр, Н.Хишгээсүрэн, Хүдэр сумын иргэн Б.Дашдулам, Д.Нордов, Б.Энхжаргал, Сүхбаатар сумын иргэн Ц.Нямаа, Ц.Соном, Т.Тоояа, Сүхбаатар сумын 3-р сургуулийн багш О.Сийлэгмаа нарыг шагналаа.


Мөн энэ үеэр Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Сүхбаатар сумын ахмад настан, 4-р цэцэрлэгийн ахмад ажилтан Д.Алтангэрэл нар шагнууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Мандал сумын Тарни багийн бага сургууль, цэцэрлэг цогцолборын захирал Д.Зэмбээ, АДБ-ийн “Сэлэнгийн долгио чуулгын нягтлан бодогч Г.Бүжиймаа, Сүхбаатар сумын иргэн Ц.Гэлэгмаа нар, Сэлэнгэ аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр Сүхбаатар сумын 1-р сургуулийн багш Ч.Оюунтөгс, 3-р сургуулийн багш Т.Мөнхсайхан, 3-р сургуулийн багш Ю.Ариунгэрэл нар тус тус шагнууллаа.

相关新闻