Сүүлийн 24 цагийн байдлаар батлагдсан 226 тохиолдлын 41 нь хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 226 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 10275 боллоо. Үүнээс Зуунмод суманд 83, Заамарт 41, Батсүмбэрт 23, Борнуурт 20, Өндөрширээтэд 11, Лүнд 9, Жаргалантад 7, Баянчандманьд 6, Эрдэнэсантад 6, Цээлд 5, Бүрэнд 5, Эрдэнэд 4, Баянд 3, Баяндэлгэрт 2, Алтанбулагт 1 тохиолдол батлагджээ. Тус батлагдсан тохиолдлуудын 185 насанд хүрэгч, 41 нь хүүхэд байна.
Орон нутагт 10583 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 8852 өвчтөн эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 38 өвчтөн нас барсан байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар 160 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1693 иргэн эмчлүүлж байгаагаас 1358 насанд хүрэгч, 20 жирэмсэн эх, 315 хүүхэд байна.
Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд шинээр 26 иргэнийг хяналтад авч, 89 иргэн хяналтаас гарч, 1726 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна
Аймгийн хэмжээнд вакцинжуулалтыг хэвийн явуулж эхэлсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59581, хоёр дахь тунд 56730, гурав дахь тунд 7195 иргэн хамрагдаж, нийт 123506 иргэнийг дархлаажуулжээ.