Цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Салхи энэ сарын 8-нд говийн нутгаар, 9, 14-нд хээр тал болон говийн нутгаар 12-14м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүсэж цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Мөн энэ сарын 8-нд нийт нутгаар, 9-нд уулархаг нутгийн зарим газраар, 14-нд хангай хээр талын нутгийн зарим газраар хур тунадас, цас орохыг сануулав.
9-нөөс хүйтэрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байх аж.