Сүүлийн 24 цагт шинээр 196 тохиолдол нэмэгдэж, нас баралт 3 бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-05 14:38:05

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 196 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9526 боллоо. Үүнээс Зуунмод суманд 58, Эрдэнэд 32, Заамарт 28, Лүнд 22, Баянчандманьд 19,  Батсүмбэрт 11, Жаргалантад 7, Сүмбэрт 6, Дэлгэрхаанд 5, Баянцагаанд 5, Алтанбулагт 1, Баянцогтод 1, Цээлд 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 9541 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 8017 өвчтөн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн байдлаар тус өвчний хүндрэлээр Баянчандмань сумын 1 ахмад настан, Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 2 ахмад настан нас барж, аймгийн хэмжээнд нийт 37 нас баралт бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1487 иргэн эмчлүүлж байгаагаас Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал хүнд 21, нэн хүнд 4 өвчтөн байна. Нийт эмчлүүлж байгаа иргэдээс 1241 насанд хүрэгч, 26 жирэмсэн эх, 220 хүүхэд байна. 

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 30 иргэнийг хяналтад авч, 1310 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

相关新闻