ABBA хамтлаг шинэ дуу гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-08-27 11:51:06

ЛОНДОН. /ТАСС/. Нэгэн үе Швед улсын нэрийн хуудас болж явсан домогт ABBA ("Абба") хамтлаг 39 жил завсарласны эцэст таван шинэ дуу гаргах гэж байна гэж “Daily Mirror” сонин мэдээлжээ.


ABBA хамтлаг хамгийн сүүлчийн цомгоо “The Visitors” нэртэйгээр 1981 онд гаргасан билээ. “The Sun” сонинд мэдээлснээр, хамтлаг шинэ дуугаа есдүгээр сарын 3-нд танилцуулж магадгүй байна.


ABBA тайзнаа эргэн гарахаар болсон тухай мэдээлэл анх 2018 онд гарсан юм. Хамтлагийнхан тэр ондоо албан ёсоор гаргахаар төлөвлөж байгаа хоёр шинэ дуугаа Стокхольм дахь студид бичүүлнэ гэж мэдээлж байв. ABBA 2021 онд таван шинэ дуу гаргана гэх мэдээллийг хамтлагийн менежер Йорел Хансер 2020 оны долоодугаар сард няцааж байв.


相关新闻