Нийт батлагдсан тохиолдол 4124 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-21 20:30:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 93 сорьцод PCR шинжилгээ хийхэд 52 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 4124 боллоо.

Аймгийн төв Сүхбаатар суманд 18 тохиолдол нэмэгдлээ. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 38 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөн өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс 11 хүн эдгэрч эрүүл болжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 10 тасагт 290 батлагдсан тохиолдол, 24 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. 14 суманд 280 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна.

Ковидын тасагт эмчлэгдэж буй иргэдээс жирэмсэн таван эх, 0-17 насны 43 хүүхэд, нэг хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 13 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

相关新闻