Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Ойрын
өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, хугацааны сүүлээр зарим
сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг
аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
8 дугаар
сарын 19-ний 20.00 цагаас 8 дугаар
сарын 20-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ.
Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10
градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
8 дугаар
сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 23, 24-нд
зарим сумдын нутгаар. 21, 22-нд ихэнх сумдын нутгаар бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун хойноос
секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус
дулаан байна. Хугацааны сүүлээр зарим сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч
болзошгүй.