Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 3889 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр сүүлийн 24 цагт 99 сорьцод
PCR шинжилгээ хийхэд 22 эерэг тохиолдол батлагдаж нийт тохиолдол 3889 боллоо. Энэхүү
нийт тохиолдлын 12 нь аймгийн төв Сүхбаатарт, бусад нь Мандал, Цагааннуур
сумдад байгаа аж.
Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 20 хүн
эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн бөгөөд өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад
эмчлэгдсэн иргэдээс дөрвөн хүн эдгэрч эрүүл болсон байна. Аймгийн хэмжээнд
дэлгэсэн ковидын 10 тасагт 244 батлагдсан тохиолдол, 28 ойрын хавьтал хамт
эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн 13 суманд 192 тохиолдол өрх болон сум, тосгоны
ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна. Нийт
тохиолдлоос жирэмсэн эх ес, 0-17 насны 43 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа
бол хүнд долоо, хүндэвтэр 15 тохиолдол тус тус эмчлэгдэж байгаа ажээ.