Цар тахлын үед бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Ургамал сумын хөрөнгөний талх үйлдвэрлэгчид цар тахлын үед бүтээгдэхүүнийхээ
үнийг нэмэлгүйгээр үйл ажиллагаагаа өргөтгөжээ.
Тус цехийн
талх 6000 төгрөгөөр худалдаалагддаг байна. Гол нь хөөлгөгчөөр
биш хөрөнгөөр исгэдэг, амттай, орц найрлагыг хэрэглэгч захиалагчдынхаа
хүсэлтээр баяжуулдаг. Энгийн дөрвөн талхтай тэнцэх том хэмжээтэй, зөвхөн
захиалгаар өдөртөө хийж борлуулдаг байна. Харин энэ жил Улиастай сум болон хөрш
сумуудаас захиалга их ирж, хэрэглэгчид нэмэгдсэнээр үйлдвэрлэлээ илүү өргөтгөжээ.
Заримдаа захиалгаа гүйцдэггүй гэв. Шатахууны үнэ нэмэгдсэн, цар тахлын үед зарим
хэрэглэгчдийн худалдан авах боломж муу энэ үед бид талхныхаа үнийг нэмээгүй
гэв. Одоогоор тус цех 3-5 хүнийг ажлын байраар хангаж, өдөртөө 80-100 ширхэг
талхыг үйлдвэрлэдэг ажээ. Харин захиалга их үедээ 120-130 ширхэг
талхыг үйлдвэрлэж өдөртөө борлуулдаг аж.
Сумын талхны цехүүд
ажлын байр нэмжээ
Завханы сум
бүр талх нарийн боовыг сумандаа их бага хэмжээгээр үйлдвэрлэдэг байна. Түүний нэг нь Дөрвөлжин
сумын талхны цех. Өдөртөө 50-60 ширхэг талх үйлдвэрлэн борлуулдаг ажээ. Жил
ирэх тусам борлуулалт сайжирч өөрийн гэсэн худалдан авагчтай болж байгаа тус
цехээс сумын хүнсний дэлгүүрүүд татан авалт хийж, борлуулалт ч сайн байдаг
гэлээ. Аймгийн төвөөс татсан талх, нарийн боов
заримдаа хадгалалт даадаггүй сул талтай. Мөн сумын хэрэглэгчид өдөр бүр шинэ
талх авах сонирхолтой байдаг болохоор талхны борлуулалт маш сайн байдаг хэмээн
хүнсний дэлгүүрийн худалдагч нар хэлэв. Ийнхүү сумуудын жижиг цехүүд
дунджаар дөрвөөс таван хүнийг ажлын байртай болгосноор 22 сумын 70 гаруй
ажилгүй иргэн байнгын ажлын байраар хангагджээ. Ингэснээр сумын иргэд сумандаа
үйлдвэрлэсэн шинэхэн талх, нарийн боовыг хэрэглээд зогсохгүй тэмдэглэлт баяр
ёслолын үеэр бялуу, кекс, пицца, хэрчсэн гурил гэхчлэн аймгийн төвөөс
тээвэрлэдэг байсан нарийн боовныхоо хэрэгцээг бүрэн хангаж байгаа сайн жишээ
сум бүрд бий.
Сумдад
үйлдвэрлэсэн талх нарийн боов аймгийн төвд борлуулж буй бүтээгдэхүүнүүдээс
даруй 500-800 төгрөгийн хямд байдаг гэнэ. Гэхдээ зарим суманд Ер нь сумдын талхны цехүүд өдөр өдөртөө
үйлдвэрлээд борлуулдаг, дэлгүүрийн лангуун дээр уддаггүй онцлогтой,
хэрэглэгчдээ татсан амттай бүтээгдэхүүн байж чаддаг ажээ. Сумын иргэд өөрсдийн
санаачилгаараа, сум хөгжүүлэх сангийн дэмжлэг болон өөрийн хөрөнгө оруулалтаар
жижиг цехүүдийг байгуулснаар 18 сум өөрийн сумын
нэрийн талх, нарийн боовыг үйлдвэрлэдэг болжээ.