Аймгийн хэмжээнд 52 хүн эдгэрэн гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-14 15:59:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 52 хүн эдгэрэн гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 79 сорьцын шинжилгээ, 646 түргэвчилсэн тестээс илэрсэн эерэг хариуны баталгаажуулалтаас нийт 25 тохиолдол батлагджээ. Эдгээр нь аймгийн төв Сүхбаатар суманд 16, Баянгол суманд нэг, Ерөө суманд хоёр, Мандал суманд тав, Хэрх тосгонд гурав,  Хүдэр суманд нэг байгаа аж. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 319 батлагдсан тохиолдол, 21 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байна. Эдгээрээс жирэмсэн эх долоо, 0-17 насны хүүхэд 88 байна. Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 26 иргэн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

相关新闻