Дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-13 08:48:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын хоногуудад дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долоодугаар сарын 13-17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13, 14-нд ихэнх сумдын нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч баруунаас 8-13 м/сек. Бусад хугацаанд салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус,15-аас 27-32 градус дулаан байх төлөвтэй байгаа ажээ.

相关新闻