Аймаг руу тодорхойгүй хугацаанд мал, амьтан, түүний гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/211 тоот захирамжаар тодорхойгүй
хугацаанд гаднаас мал, амьтан тээвэрлэх тууварлах тэдгээрийн гаралтай түүхий эд
бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хоригложээ.
Энэхүү захирамжийн хэрэгжилт 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн байна. Учир нь Мал амьтны гоц халдварт шүлхий
өвчний дэгдэлт бусад аймгуудад
гарч, тархалтын хэмжээ буурахгүй байгаатай холбоотой юм. Тодруулбал Хэнтий аймгийн Галшар, Дархан, Дорноговь аймгийн Иххэт,
Дэлгэрэх, Алтанширээ, Айраг, Хатанбулаг, Сүхбаатар аймгийн Онгон, Түвшинширээ,
Халзан, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Баянцагаан зэрэг сумдад оншлогдон,
өвчний гаралт, тархалт, буурахгүй байгаа ажээ.