Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-08 22:10:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 8-ны 20.00 цагаас 9-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бүх сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун өмнөөс 6-11 м/сек.Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун хойноос 6-11 м/сек. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. 7 дугаар сарын 10-14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11, 13-нд зарим сумын нутгаар, 12-нд ихэнх сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө ширүүсч баруунаас 8-13 м/сек. Бусад хугацаанд салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 15-20 градус, 9-нд өдөртөө 22-27 градус, 10-наас өдөртөө дулаарч 26-31 градус дулаан байна. 

相关新闻