“Унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгжтэй цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-01 12:53:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ, ХХАХҮЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж буйУнаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах ньтөслийн нэгжтэй БОАЖ-ын сайд Н.Уртнасан цахимаар уулзлаа.

 

Тэрбээр энэ оны хагас жилд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 13 сумдад хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэгийг тухайн орон нутагт тулгамдаад буй асуудлыг арилгахад чиглэсэн бодит дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө.

 

Тухайлбал: төслийн дэмжлэгээр Баянхонгор, Говь-Алтай аймгийн 5 суманд 75 га заган ойг хамгаалахаар 150 сая төгрөгийн төсөвтэй хашаа барих ажлын үр дүнг үндэсний хэмжээний газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд нэгтгэж цаашид төсвийг нэмж, үр дүнг олон нийтэд мэдээлнэ.


Мөн Завхан аймгийн Идэрийн голын эх түүний орчмын ойн экосистемийг нөхөн сэргээхэд 50-100 сая төгрөгийн санхүүжилтийг төслийн Удирдах зөвлөлийн хагас жилийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдэх, төсөл хэрэгжиж буй 13 сумын байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөлийг сайжруулж дүрэмт хувцас, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах аж.


Түүнчлэн, байгаль орчны чиглэлийн 17 хөтөлбөрийн зарим шаардлагатай хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажлыг ирэх 10 дугаар сар гэхэд хийж дуусгахаар төлөвлөжээ.

Төслөөс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тухайн бүсийн иргэдийн өдөр тутмын ахуй, амьдралд бодитоор нөлөөлөх зүйл бүтээх нь төслийн үр өгөөжийг нэмнэ гэдгийг сайд онцолжээ.

 

 

相关新闻