Завханд 687 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-29 17:12:46

Завхан/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 361 иргэний PCR шинжилгээ хийхэд 66 иргэн халдвар авсан нь батлагджээ.

Тус аймгийн Түдэвтэй, Цагаанхайрхан суманд шинээр халдвар бүртгэгдсэнээр нийт 19 суманд халдвар гарлаа. Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1150 боллоо. Харин өнөөдөр эмнэлгээс 36 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 687 хүн эдгэрээд байна.

Халдвараар өвчлөгсдийн 22.3 хувь нь буюу 240 нь хүүхэд, 78 хувь нь насанд хүрэгчид байна. Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 5072, тусгаарлан ажиглах байранд 77 иргэн байна.  

Өнөөдрийн байдлаар Баянхайрхан, Сантмаргаз, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Тэлмэн, Дөрвөлжин, Баянтэс, Ургамал сум тэг зогсолт хийсэн хэвээр байна. Харин Цэцэн-Уул, Алдархаан, Нөмрөг, сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Цагаанхайрхан сум хатуу хөл хорио тогтоож, Түдэвтэй суманд батлагдсан тохиолдлын хавьтал байхгүй учир хязгаарлалт тогтоогоогүй байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

 

 

相关新闻