22 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, аймгийн аварга ногоочин болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1-р багийн ногоочин Б.Сарантуяа олон
жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимээ үнэлүүлж “Аймгийн аварга ногоочин"
шагналыг хүртсэн байна.
Тэрээр газар тариалангийн
үйлдвэрлэлд 22 жил ажилласан бөгөөд төмс, хүнсний ногоо дагнан тариалдаг аж. Сүүлийн
гурван жилд 4 га-гаас нийт 162.5 тн төмс, хүнсний ногоо хураан авчээ. Мөн гурван
жилдээ 119 тн-ыг борлуулан дунджаар 118 цн төмс, хүнсний ногоо хураан авсан амжилтаар
энэхүү шагналын эзэн болжээ.