Сүхбаатар суманд 800 гаруй гэрлийн шон, гэрэлтүүлгийн ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Австри улсын “Дэд бүтцийн хөгжил” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд хийх гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлээд байна.
Уг ажлын
явцтай аймгийн
Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нар өнөөдөр танилцаж, гүйцэтгэгч компанийн хүмүүстэй санал солилцжээ. Австри улсын “Дэд бүтцийн хөгжил” төслийн хүрээнд Сүхбаатар
суманд 800 гаруй гэрлийн шон, гэрэлтүүлгийн ажил хийх аж. Эхний ээлжинд 305 гэрлийн шон, гэрэлтүүлгийг тавихаар ажлаа эхэлжээ. Тус ажлын туслан
гүйцэтгэгчээр "Гандирын Тал" ХХК ажиллаж байгаа юм.