MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Борооны ус цацсан жолоочид хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-06-21 18:14:03

Явган зорчигч руу санаатайгаар ус цацсан жолоочийг Замын цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулах боломжтой юм. 

Ингэхдээ тухайн автомашины улсын дугаарыг Замын цагдаагийн газрын 93021124 болон 124 дугаарт залгаж мэдэгдэх аж. Гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгалт хийж санаатайгаар ус цацсан жолоочид хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авах юм байна.

Н.Туяа

 

相关新闻