Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-22 08:49:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас “Баруун бүсийн цагдаагийн хүрээний хамтын ажиллагааг сайжруулах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг баруун бүсийн цагдаагийн газрын хэмжээнд энэ сарын 20-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Уг ажлыг Монгол Улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хүрээнд явуулжээ.

Эрдэм шинжилгээний хуралд хилийн бүс нутгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, хил дамнасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, сум хэрэгслийн худалдаа болон аймаг, сум дамжин үйлдэгдэж буй малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлсэн илтгэлийг Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс дүгнэх бөгөөд илтгэлд дурдагдсан санал, санаачлагуудыг хэрэгжүүлэх ажлыг баруун бүсийн Цагдаагийн газрын хэмжээнд зохион байгуулахаар тогтлоо.

相关新闻