Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-21 11:00:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн "Өлгийороо" экспедицийн бүрэлдэхүүн энэ сарын 20-ны өдөр үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгууллаа.

Тодруулж хэлбэл, нутгийн баруун өмнөд чиглэлд Сагсай сумын Модон хөшөө, Цэнгэл сумын Цэнгэл хайрхан, Улаанхус сум Салхитын хөндийгөөс 6 ширхэг пуужин харважээ.

Үүний үр дүнд Өлгий, Ногооннуур, Алтай, Сагсай, Улаанхус, Булган, Буянт, Баяннуур сумдын нутгаар хур тунадас орсон байна. Тухайн экспедиц өнгөрсөн сараас хойш 8 удаа цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж нийт 23 пуужин зарцуулжээ.

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажил үр дүнгээ өгч, одоогийн байдлаар хөрсний 15-20 см гүн хүртэл чийгтэй болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. 

相关新闻