Маргаашаас хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-20 22:33:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар маргааш шөнөдөө бороо, цас орж, шороон шуурга шууран эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 5 дугаар сарын 20-ны 20.00 цагаас 5 дугаар сарын 21-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс 7-12 м/сек. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/сек. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2021 оны 5 дугаар сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 22, 24-нд ихэнх сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22, 23-нд секундэд 10-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруун хойноос 6-11 м/сек. Агаарын температур 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 5 дугаар 21-25-ныг хүртэл шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

 

相关新闻