Өгөөж баян Хушаат нутгийн хавар
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2.5 мянган кв.км газар нутаг, 1.5
мянган хүн амтай, 20 мянган малтай. Тус сум нь аймгийн
төв Сүхбаатар сумаас 98 км, нийслэл Улаанбаатараас 290 км зайтай оршдог.
Хушаат нутгийн ихэнхийг Орхон, Сэлэнгийн хөндий эзэлдэг. Сэлэнгэ, Орхон, Ар
тойлбо, Сүүж, Хушаат, Усан сээр гэх мэт голуудтай. Хар шороон, нугын хүрэн,
элсэрхэг хөрстэй, зарим газраа хужир мараатай. Ан амьтан, загас, шувуу, жимс,
ургамлаар баялаг өгөөжтэй нутаг юм. Тус сум нь тэжээлийн болон хүнсний үйлдвэр,
сургууль, соёлын байгууллага, худалдаа үйлчилгээний байгууллагуудтай.
Анх тус сум нь газар тариалангийн
үйлдвэрлэл хөгжүүлэх, казахын цагаан толгойт үхрийн цөм сүргийг өсгөн үржүүлэх
чилэлээр байгуулагдсан байдаг. Өнөөдөр тус суманд газар тариалангийн 30 ААН
нийт 22500 га эргэлтийн талбайд үйл ажиллагаа явуулдаг. Орхон гол, Сэлэнгэ
мөрнөөс услах боломжтой үр тарианы болон ногоон талбай элбэгтэй. Одоо тус суманд
КЦТолгойт үүлдрийн үхэр 479 толгой, эрлийз үхэр 2640 толгой байгаа аж. Улсын
хэмжээнд зохион байгуулсан шилмэл омгийн малын үзэсгэлэн худалдаанд сумын брэнд
болсон КЦТ үүлдрээрээ удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Тус сумаас ардын хувьсгалын партизан Ж.Ядамжав, С.Тогоохүү, Г.Содов, 1921 оны ардын хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, армийн хошууч генерал цолтой Д.Цолмон, нэрт зохиолч Д.Сэнгээ, З.Баттулга доктор, Лувсандорж, Болд, Тогоо, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Эрхэмбаяр, улсын аварга комбайнч Д.Пүрэв, Д.Галбадрах нарын алдартнууд төрөн гарчээ.















