Даланзадгадад 1409 иргэн вакцины бүрэн тунгаа хийлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд вакцинжуулалт 47,7 хувьтай үргэлжилж байна гэж сумын Онцгой комиссоос мэдээллээ.
Тус сумын хэмжээнд 18-аас дээш насны 17526 иргэнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй юм. Энэ сарын 6-ны 20:00 цагийн байдлаар 1409 иргэн вакцины бүрэн тунгаа хийлгэжээ. Эхний тунд нийт 8364 иргэнийг хамруулж сумын хэмжээнд дархлаажуулалт 47.7 хувийн статистик үзүүлэлттэй байна.
Даланзадгад сумын хэмжээнд дархлаажуулалтын 9 түр цэгт 31 байгууллагын 136 төрийн албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм.