Хоёр дахь тунгийн дархлаажуулалт 5-р сарын 2-ноос эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-30 10:48:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан вакцины ажлын хэсэг сумдын Онцгой комисс, аймгийн төв Сүхбаатар суманд шинжилгээ авах цэг байршлуудын ахлагч нартай уулзаж, вакцины 2 дахь тунг хэрхэн зохион байгуулах талаар ярилцжээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хоёр дахь тунд хамрагдах иргэдийг өмнөх бүртгэлтэй нь тулгаж нарийвчилсан судалгаа гарган, дархлаажуулалтын ажлыг өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулахыг 17 сумын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон юм. Энэ удаагийн дархлаажуулалтад хамрагдсан 15000 иргэн эхний вакцинаа хаана өгсөн тэр газраа очиж хамрагдах юм. Сэлэнгэ аймагт хоёр дахь тунгийн дархлаажуулалт 5 дугаар сарын 2-ны 09:00 цагт эхэлнэ.

相关新闻