Хөвсгөлд ноолуурын үнэ 130000 төгрөгт тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд ноолуурын үнэ ханш тогтвортой байна.
Мөрөн суманд нэг килограмм ноолуурыг 130 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн 7 хоногт 125-127 мянган төгрөг байсан ноолуурын үнэ 130 мянган төгрөгт тогтсон байна. Сүүлийн үед цас их орж цаг агаар хүйтэрсний улмаас ноолуур орж ирэх нь багасчээ. Одоогоор эр ямааны ноолуур хөөрсөн боловч борлон эм ямаа хөөрөөгүй байгаа аж.