Киприйн эрх баригчид 4 мянга гаруй алтан паспорт хууль бусаар олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА.
/Kommersant/. Киприйн эрх баригчид хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд иргэншил
олгох хөтөлбөрийн хүрээнд чинээлэг хөрөнгө оруулагчдын төрөл садны хүмүүст 3.5
мянган паспорт хууль бусаар олгожээ.
“Алтан паспорт” гэгдэх 6779 паспортын тал гаруйг нь хөрөнгө
оруулагчдын төрөл садны хүмүүст олгосныг бие даасан комисс илрүүлжээ. Ийм
боломжийг тусгасан хууль байхгүй бөгөөд Киприйн Засгийн газар хуулийг буруугаар
тайлбарласныг комиссын мэдэгдэлд дурдсан байна.
Үүнээс
гадна улс орны эдийн засагт огт хөрөнгө оруулалт хийгээгүй гадаад, дотоодын
компаниудын удирдлагад Засгийн газар паспорт олгосон нь хуулийг
буруугаар тайлбарласны бас нэгэн илрэл байжээ. Буруу ташаа ойлголт үүссэний
улмаас өөр 770 хүнд иргэншил олгосон аж.
Зохих шалгуурт нийцээгүй хүсэлтийг Сангийн яам хүлээн авсан гэдгийг
комисс хүлээн зөвшөөрч, Дотоод хэргийн яамны хүсэлтүүдийг боловсруулах явцад
гаргасан алдаа дутагдлуудыг илрүүлжээ.
Киприйн эрх баригчид 2002 оноос хойших хөрөнгө оруулалт хийснийх нь хариуд паспорт олгосон тохиолдлуудыг шалгах төлөвтэй буйгаа өнгөрсөн онд мэдэгджээ. Тийнхүү ийм төрлийн паспорт олгохоо 11 дүгээр сарын 1-нд түр зогсоож, хөтөлбөрийг сэргээхгүй гэдгээ 2 дугаар сард мэдэгдсэн байна.