Хөвсгөл аймагт коронавируст халдварын нэг тохиолдол нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт ойрын хавьтлын 19, тандалтын зорилгоор 85 нийт 104 сорьцод PCR шинжилгээ хийхэд нэг тохиолдол батлагдсан байна.
Тодруулбал, Мөрөн сумын 5 дугаар голомтын ойрын хавьтлын иргэнээс коронавирусний халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67 боллоо гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Халдвар авсан 57 хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүний 7 нь хөнгөн, хүндэвтэр 3, хүнд, маш хүнд хүн байхгүй байна. Голомттой бүс нутгаас ирсэн 754 хүн гэрийн ажиглан тусгаарлалтад байгаагаас 209 нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд байна. Эрсдэл хаана ч байх аюултай тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулт өвчнөөс гэр бүлээ хамгаалаарай гэдгийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.