Хүчтэй шороон шуурга шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-25 22:42:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүрч шороон шуурга шуурна.
Энэ сарын 26-ны өдөр нутгийн хойд болон зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа. Иймд нийт иргэдэд анхаарал болгоомжтой байхыг санууллаа. Мөн малчид малаа ойр бэлчээх, малд бага насны хүүхэд явуулахгүй байх, дулаан хувцаслаж явах зэргээр өөрсдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг анхаарууллаа.
相关新闻