Дархан-Уул аймаг руу буяны ажилд оролцоод ирсэн иргэнээс халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-23 18:54:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Эдгээр нь Мандал, Зүүнбүрэн, Хушаат суманд илэрчээ. 

Тодруулбал, Мандал суманд бүртгэгдсэн нэг тохиолдол Дархан-Уул аймаг руу буяны ажилд оролцоод ирсэн иргэн байгаа аж. Харин Зүүнбүрэн сумын нэг тохиолдол нь Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байх хугацааны давтан шинжилгээгээр илэрсэн байна. Мөн Хушаат сумын нэг тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан иргэн байгаа ажээ. Түүнчлэн өнөөдөр Сэлэнгэ аймгийн НЭ-ийн Ковидын тасгаас Баруунбүрэн 8, Мандал хоёр, Түшиг нэг, Бугант нэг, Сүхбаатар нэг нийт 13 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос иргэддээ хандаж амны хаалтаа тогтмол зүүх, гараа байнга угааж, ариутгах, хүн хоорондын зайгаа ямагт барихыг анхаарууллаа.  

相关新闻