Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /TASS/. Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд
чиглэсэн арга хэмжээний хүрээнд улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд зориулж урьд
өмнө нь байгаагүй их хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөж байна гэж Дэлхийн
банкны Ерөнхийлөгч Дэвид Мэлпас мэдэгджээ.
Бидний
жишгийг дагахыг улс орнуудад уриална хэмээн тэрбээр мөн уур амьсгалын
асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн байна.
“Хамгийн
өндөр үр дүнд хүрэхийн тулд урьд өмнө нь байгаагүй их хэмжээний мөнгийг
зарцуулахад бидний төлөвлөгөөний гол утга учир оршино. Ингэснээр хамгийн их бохирдол
ялгаруулдаг улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлын муруйг тэгшитгэх, бууруулахад
хандлагыг хурдасгахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм” хэмээн Мэлпас цохон
тэмдэглэв.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой санхүүжилтийн хэмжээ сүүлийн хоёр жилд түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэдгийг Дэлхийн банкны ерөнхийлөгч мэдэгджээ. “Бидний төлөвлөгөө бол үр дүн дээр түшиглэн зардлаа нэлээд нэмэгдүүлэх явдал юм" гэж тэрбээр хэлсэн байна.
Дэлхийн банк 2016-2020 оны хугацаанд ийм зорилгоор
83 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Үүнээс 41.5 тэрбум ам.доллар 2019 онд
зарцуулагджээ.