Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүн амын сан, Оюутолгой ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй нэгдсэн хөтөлбөрөөс Өмнөговь аймагт дэмжлэг үзүүллээ.
Коронавирусний халдварын эрсдэл улам нэмэгдэж буй энэ үед Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Өмнөговь аймагт 50,076,000 төгрөг, Ханбогд сумын Онцгой комисс болон сум дундын эмнэлэгт 32.000,000 нийт 82,076.000 төгрөгийн өртөг бүхий хувийн хамгаалах хэрэгслийг аймгийн ЗДТГ-ын НБХ, Эрүүл мэндийн газраар дамжуулан холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө. Үүнд N95 амны хаалт,- 3000ш, коверол – 1185ш, эмнэлгийн хамгаалах хувцас- 2151ш, бээлий – 49 хайрцгийг өгчээ.
Үүнээс гадна "Нэг өрх - нэг шинжилгээ"-ний багт ажиллаж байгаа албан хаагчдад байгууллага, хувь хүмүүсээс дархлаа дэмжих хүнсний дэмжлэг үзүүлсээр байгаа юм.