Хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-08 15:26:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. 


Засгийн газраас энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын "Улаан" түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн. 


Энэ хүрээнд, ДЭМБ-ын зөвлөсний дагуу вакцин тариулсан хүмүүсийг 14-21 хоногийн хугацаанд бүрэн дархлаа тогтох хүртэл гэртээ байх, гадуур явахгүй байх бололцоог хангах үүднээс Оюутолгой ХХК-ийн төлсөн татварын орлогыг иргэн бүрт олгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд мэдээлэлдээ тодотгов.


Ташрамд дурдахад, Оюутолгой ХХК татварын актаар ногдуулсан нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төлжээ.

相关新闻