Эхний ээлжинд 70 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-04 11:22:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, эхний ээлжийн вакциныг Улаанбаатар хотоос татан аваад байна.  

Аймгийн Онцгой комиссоос иргэдээ вакцинжуулах ажлыг энэ сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Тус аймагт 12-оос дээш насны 70 гаруй мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. 4-р сарын 3-ны өдрийн аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар сумдаас нэн тэргүүнд вакцинд хамрагдах иргэдийг ямар зохион байгуулалттайгаар хамруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү асуудлын хүрээнд аймгийн Онцгой комиссын гишүүд болон Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас сумын удирдлагуудад заавар зөвлөмж өгчээ. 

Сэлэнгэ аймаг 120 гаруй мянган хүн амтай. Эдгээрийн 71 мянга нь вакцинжуулалтад хамрагдана. Эхний ээлжинд онцгой нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбар, Онцгой байдал, Цагдаа, 50-аас дээш насны ахмадууд, зорилтот бүлгийн иргэдээ хамруулах ажээ.  

相关新闻