Зүүнбүрэн сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-02 23:22:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Зүүнбүрэн сумын Шуурхай штабтай цахимаар шуурхай хуралдаан хийлээ. 

Зүүнбүрэн суманд Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байсан иргэний PCR шинжилгээний хариу аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид батлагдсан байна. Иймээс тус суманд зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч, хурдан шуурхай ажиллах чиглэл өглөө. Хуралдаанд аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан аймгийн хэмжээнд вируст халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 19-ний өдрийг хүртэл түр зогсоож, хүүхэд багачуудаа эрсдtлээс хамгаалах санал танилцуулсныг комиссын гишүүд дэмжлээ. Мөн энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажилагааг цахим хэлбэрээр зохион байгуулж, хүүхдэд тавих хараа хяналтыг өндөржүүлэх саналыг гишүүдийн зүгээс гаргасан байна.

Мөн Зүүнбүрэн суманд короновирусyий халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тул эрүүл мэндийн төв, эмийн сан, шатахуун түгээх станцыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллуулж, бусад үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох,

үнсний дэлгүүрийг 10:00-20:00 цаг хүртэл халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллуулах,

-2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 18:00 цагаас 4 дүгээр сарын 5-ны 18:00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох,

 үүнбүрэн сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлах зэрэг шийдвэрийг гаргалаа.  

相关新闻