Түшиг суманд нийт 883 хүн шинжилгээнд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд короновирусний батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар долоон иргэн эмчлүүлж байна.
Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу тус сумын нийт иргэдийг
шинжилгээнд хамруулахаас 4 дүгээр сарын 1-ний өдрийн 19:30 цагийн байдлаар 759 хүн шинжилгээ өгчээ. Түшиг сумын тухайд 12-оос дээш нийт 883 хүн шинжилгээнд
хамрагдах ёстой юм.