Сүхбаатар сум эхний ээлжийн 56 иргэнээ татан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-28 00:16:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотод хязгаарлалтад орсон иргэдээ татан авах ажиллагааг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал энэ сарын 26-ны өдрийн эхний ээлжийн татан авалтаар 56 иргэнийг нийтийн тээврээр авчирчээ. Тухайн иргэдийг Биеийн тамир спортын газар дээр түргэвчилсэн оношлуур шинжилгээнд хамруулсан байна. Энэ ажилд харьяа багийн Засаг дарга, ӨЭМТ, хэсгийн байцаагч, ЭМГ, ОБГ-ын албан хаагчид хяналт тавин хамтран ажиллаж байгаа аж. Иргэд Сүхбаатар суманд нэвтэрсэн өдрөөс эхлэн 7 хоног гэрийн ажиглалтын дэглэмийг чанд баримтлахыг анхааруулж байна.

相关新闻