Сүхбаатар суманд халдваргүйжүүлэлт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-25 22:57:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны гадна талбай, автомашины зогсоолуудад халдваргүйжүүлэлт ажил хийлээ.

Аймгийн ЗӨСТ, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын халдваргүйжүүлэлтийн баг гипохлорид кальцийн 0.2 хувийн уусмалаар хийв. Мэргэжлийн хяналтын газраас халдваргүйжүүлэлтийн уусмалын концентрацыг газар дээр нь тодорхойлж, халдваргүйжүүлэлтийн үйл явц, халдвар хамгааллын дэглэмд хөндлөнгийн хяналт тавьж ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/15 тоот захирамж, аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 476 тоот албан даалгаврын хүрээнд энэхүү ажлыг хийсэн байна. Эл ажилд Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, орцны үүд, хогийн цэг, гадна талбай, явган хүний болон албан байгууллагын гадна талбай, машины зогсоол, АТМ зэрэг газар хамрагдсан аж. Энд нийтдээ 17 обектын 26625 м.кв талбайд халдваргүйтгэлийн зориулалт бүхий ДУК пургон маркийн автомашинаар мананцаржуулан халдваргүйжүүлжээ.

 

相关新闻