Хүндэт болон ачтан донорууд шинээр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-13 21:49:30
Yesukheitumur Tumurbaatar

Дэлхийн цусны донорын өдрийг Төв аймагчууд Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд 6 сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Эрүүл мэндийн газар, Улаан Загалмайн хороо болон Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн хамтарсан "Цусаа бэлэглэж, амьдрал тэтгэе" өдөрлөгт 60-аад донор оролцож, донор байхын ач тусын талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа хийлээ.

Энэ үеэр 30-31 удаа 11,8-12,4 л цус сайн дураар өгсөн Ч.Ичиноров, н.Отгончимэг, Ууганчимэг, н.Гантуяа, н.Ариунаа нар "Хүндэт донор", 35-44 удаа 10-14,5 литр цус өгсөн н.Очирдэрэн, н.Мөнхцэцэг, н.Ариунбаяр нар "Ачтан донор" боллоо. Төв аймгийн хэмжээнд нийт 700 гаруй донор байдгаас 84 нь хүндэт донор аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻