Алба хаагчдад шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан Онцгой байдлын газрын алба хаагчдад цол, шагнал гардуулжээ.
-Батлан хамгаалах сайдын тушаалаар "Дайчин
алдар-1" зэргийн медалиар ОБГ-ын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник
хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ,
-"Эх орны төлөө 1" хүндэт тэмдгээр Сайхан
сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах
ахлагч Ч.Батболд, хошууч
Д.Түвшинбаатар, хошууч
Г.Энхтүвшин нарыг,
-Ахмад цолоор Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36
дугаар салааны захирагч, ахлах дэслэгч У.Энхтөр,
-Цол сэргээж ахлагч цолоор Гал түймэр унтраах,
аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Э.Батгэрэл,
-"Онцгой байдлын албаны төлөө 1" дүгээр
зэргийн тэмдгээр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч
Т.Сүхбаатар, Гал түймэр
унтраах, аврах 36 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч
О.Бат-Очир, Механик жолооч, ахлах ахлагч П.Гандаваа, Баянгол сум дахь Гал
түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч
Н.Батболд, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч,
гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганбаяр, Онцгой байдлын газрын 5-р ангийн харуул
Д.Төмөрчөдөр,
-Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр Гал түймэр унтраах, аврах
36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Отгонбаяр, Онцгой байдлын
газрын 018 дугаар цэгийн нярав С.Мөнхцэцэг, 5 дугаар ангийн харуул Д.Батням
нарыг шагнажээ.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Жуух
бичиг"-ээр Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч,
ахлах ахлагч Х.Ганбаяр, "Баярын бичиг"- ээр Гал түймэр унтраах, аврах
40 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Р.Ганболд,
"Сайшаалын үнэмлэх"-ээр Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн
аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Саруул, жолооч, ахлах ахлагч Ц.Мөнхцоож, жолооч, ахлах ахлагч Б.Шинэбаатар, жолооч,
ахлах ахлагч П.Давааням, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч
П.Давааням, аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Ариунбаяр нарыг тус тус шагнажээ.