Пакистаны Ерөнхий сайд “Sinopharm”-ын вакцин тариулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИСЛАМАБАД. /Xinhua/.
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан
БНХАУ-ын “Sinopharm”
компанийн “COVID-19”-ийн
вакцины эхний тунг пүрэв гарагт хийлгэжээ.
“Өдгөө 68 настай
И.Хан Исламабад хотод “COVID-19”-ийн вакцин тариулсан” гэж Ерөнхий сайдын Эрүүл мэндийн асуудал хариуцсан
туслах Фейсал Султан мэдээлсэн байна.
Пакистаны Ерөнхий
сайд 60-аас дээш насныхныг хамруулж буй вакцинжуулалтын хоёрдугаар ээлжийн
хүрээнд ийнхүү вакцин хийлгэжээ.
Даваа гарагт Пакистаны Ерөнхийлөгч Ариф Альви, гэргий Самина Альвийн хамт Исламабадад “Sinopharm”-ын вакциныг тариулсан юм.
Пакистан хоёрдугаар
сарын эхээр БНХАУ-ын Засгийн газраас хандивласан “Sinopharm”-ын вакциныг хүлээн авсан даруйдаа
вакцинжуулалтын хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж, эмнэлгийн ажилтнуудыг эхний
ээлжид хамруулжээ.